Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын хуралдаан 2021 оны аравдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-нд хийсэн цахим уулзалтын дүнг Засгийн газраар хэлэлцэж, уулзалтын мөрөөр БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахална. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, … Continue reading Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд